Чөлөөт бөхийн Европын АШТ-ий өнгийг Орос бөхчүүд тодорхойлж байна

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн Европын АШТ-ий өнгийг Орос бөхчүүд тодорхойлж байна

Бөхийн төрлүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж эрэгтэй чөлөөт бөхийн таван жингийн хагас шигшээ хүртэлх барилдаанууд явагдлаа. 

 

Польш улсын Варшав хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээний сонгомол бөхийн төрөлд 77, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 111, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 156 буюу нийт 37 орны 444 тамирчин оролцож байна. Тэмцээнд оролцогчдын тооноос хамааран энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн нь хоёр өдрийн форматаар зохион байгуулагдаж байгаа ба тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн 57, 65, 70, 79, 97кг жингүүдийн хагас шигшээ хүртэлх барилдаан явагдлаа. 

Өчигдөр явагдсан таван жингийн дөрөвт нь ОХУ-ын бөхчүүд шигшээд шалгараад байна. 

57кг жинд өнгөрөгч сард зохион байгуулагдсан ОХУ-ын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэсэн Тува бөх Начин Монгуш финалд дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Туркийн Сулейман Атлитэй тунан үлдлээ. 

65кг жинд оросын Дагестан бөх Загир Шахиев финалын барилдаанд Польшийн К.Биенковскитэй тунан үлдлээ. Загир Шахиев хэсгийн барилдаануудад өрсөлдөгчдөө цэвэр ялж хагас шигшээд өнгөрсөн оны Европын аваргын хүрэл медальт Азербайжаны Али Рахимзадег буулган авч финалд шалгарсан юм. 

70кг жинд энэ оны ОХУ-ын аварга Израил Касумов мөн л хэсгийн бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж финалд Азербайжаны Туран Байрамовтой тунан үлдлээ. И.Касумовын хувьд хагас шигшээд Арменийн Арман Андресианыг буулган авсан юм. 

79кг жинд Словакын А.Гулаев Францын С.Алекма нар финалд тунан үлдлээ. 

97кг жинд дэлхийн аваргын хүрэл медаль ОХУ-ын Алихан Забриалов өнгөрсөн оны Европын аваргын 92кг жингийн аварга Туркийн Сулеман Караденизтэй финалд тунан үлдлээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0