“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилтнуудаа дэмжих чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллана
"Эрдэнэс-Тавантолгой” ХК КТО (БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорац)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг /2019-06-04/ байгуулжээ.
Санамж бичигт "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв.
Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт оролцох боломжтой болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.