СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-28

Цагдаагийн машинтай эргүүлийн чиглэл 40-өөр нэмэгджээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас долоон бүс болгожээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлсэн байна.Түүнчлэн авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэлжээ.

Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдсэнээр эргүүлийн нэг машинд оногдох ачаалал дунджаар 35 хувиар буурчээ.

Харин гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4.5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж, 30-аас дээш минутад очиж байсан дуудлага 7.5 хувиар буурсан болохыг мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.