СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-23

Нийт нутгийн 80-90 хувьд шар усны үер нүүрлэх эрсдэлтэй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Усны газрын дарга З.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

Усны газрын дарга З.Батбаяр:

-Өнгөрсөн 7, 8-аар сард болсон үерийн улмаас газрын доорх усны буюу хөрсний усны түвшин нэмэгдсэн байсан. Үүний үр дүнд өвөлдөө халиа тошин үүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улс орны хэмжээнд хэд хэдэн газар гарсан байгаа. Цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй их хэмжээний цас орж, зудын байдалтай байна. Цас гэдгийг зүгээр устай холбож ойлгодоггүй харин устай холбоотой гамшиг гэж ойлгох хэрэгтэй. Сая ажиглагдсан шиг

Түүний дараа 4-р сард хаврын гачиг үе эхэлнэ. Тиймээс урьд урьдаас илүүтэй усны асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Өмнө нь бид ус хомсдлоо гэж ярьдаг байсан бол одоо ус хомсдохын зэрэгцээ гэнэтийн аюул болох нь гэдэг асуудал гарч эхэлж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.