СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-10-17

Л.Энх-Амгалан: Нийт их дээд сургуулиудаас 60 хувиас дээш үнэлгээтэй 18-хан сургууль байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоосон байна. Энэ талаар БШУЯ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үнэлгээнд ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, тухайн сургуулийн багш ажилтан, суралцагчид болон төгсөгчид хамрагдан сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаа, багшийн мэдлэг, ур чадвар, үйлчилгээний чанар зэрэгт сэтгэл ханамжийн үнэлгээ өгчээ. 

Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Эрэмбэ тогтоож буй шалтгаан нь нэгдүгээрт, олон улсын чанарын шаардлага хангасан их дээд сургуулийн тоог нэмэгдүүлэхийг зорьж буй явдал юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургуультай болох алсын хараатай.

Хоёрдугаарт, сая батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар их дээд сургуулийн эрэмбэ чансааг тогтоохоор заасан. Хоёр жил тутам эрэмбийг тогтооно. Өнөөдрийн зарлаж буй эрэмбэ бол урьдчилсан үнэлгээ. Хавар үндсэн үнэлгээ зарлагдана. Намайг ажлаа анх авахад 100 орчим их дээд сургууль байсан. Түүнээс 27 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Тавиас дээш үнэлгээтэй 30 орчим сургууль байна. Өнөөдрийн 61 их сургуулийн 50 хувь нь чанарын үнэлгээнд хүрэхгүй байна. Цаашид их сургуулийн чанарыг сайжруулах шаардлагатай. Ямар хүүхэд элсэж орох гэдэг дээр ч анхаарч, ЭЕШ-аа авах хэрэгцээ шаардлага байна. Их дээд сургууль төгсөж байгаа гурван хүүхдийн нэг нь ажлын байртай байна. Хоёр нь ажлын байргүй.

Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Гэвч сайн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургууль цөөн байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
54.36.112.178

50-s doosh unelgeetei, huuhded yum zaadaggui, mongiig ni avch 4 jiliig ni urdeg surguuliudaa haamaar bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.