СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-08-19

🔴 LIVE: Сурагч: ЭЕШ-таа өгч байгаа шалгуулагч сандрахгүй байхыг зөвлөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлж, шалгуулагч нар 11.20 цагт шалгалтаа өгч дуусан гарч ирсэн юм.

Ингээд шалгалтын үйл явцын талаар шалгуулагч нарын сэтгэгдлийг сонслоо.

Сурагч: Миний хувьд хамгийн гол хичээл Монгол Улсын түүх байсан. Шалгалтаа амжилттай өглөө. . Шалгалтын дүнгээ 10 минутын дараа харна.

Сурагч: Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа 80 минут бага юм шиг санагдлаа. Ажлын хуудсаа амжиж бөглөж дуусгасан. Шалгалтын хувьд хүнд материал ирэх байх гэж бодсон. Харьцангуй хөнгөхөн байсан. Миний хувьд цаашид эрх зүйч, маркетинг чиглэлээр суралцах бодолтой байгаа. ЭЕШ-ын дүнгээ хараад аль нэгээр нь суралцана.

Сурагч: Өнгөрсөн долдугаар сард шалгалт өгөхөөр нэлээд бэлдсэн гэвч цар тахалтай холбоотой хойшилсон. Энэ хугацаанд амарч, зугаалж байна гээд шалгуулагч нарын хувьд бага зэрэг хичээлээ давтах нь хойшилсон байх.

Энэ удаагийн ЭЕШ цахим хичээлийн үр дүнг харуулна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь энэ жил ЭЕШ-д оролцогчдын 79 хувь нь буюу 31.782 нь ЕБС-ийн буюу 12-р ангийн сурагчид байна. Сурагчид 2 жил цахимаар хичээллэсэн учир тэдний амжилтаас цахим хичээлийн үр дүн тодорхойлогдоно гэж багш нар дурдаж байгаа юм.

. Өмнөх шалгалтад орж амжаагүй болон  хоцорсон зэрэг бусад шалтгаанаар орох боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төв энэ сард коронавируст халдварын улмаас шалгалт өгч чадаагүй шалгуулагчдыг судалж, тэдний мэдээллийг ЭМЯ-наас авч дараагийн шалгалтад бүртгэх юм. Улмаар дараагийн шалгуулагчдад зориулсан шинэ даалгавар боловсруулах ажлын хэсгийг дахин томилно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.