СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-06

LIVE: Н.Насанбаяр: УСУГ-ын бодлого халиа дошны усыг зохистойгоор ашиглахад саад болж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар ус-цэвэр орчин" ЭШБХ-д 20 гаруй судлаач, эрдэмтэн өөрсдийн судалгааг танилцуулсан юм.

Энэ дотроос ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахлах багш Н.Насанбаярын халиа дош дээр түшиглэн цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны бохирын ус, авто угаалга бий болгох, "Дуртмал ус" ХХК-ийн захирал, докторант Г.Ариунаагийн арьс шир, ноос ноолуурын бохирдолтой усыг цэвэршүүлэх байгалийн гаралтай бодис дээр хийсэн судалгаа анхаарал татсан юм. Тэдэнтэй ярилцлаа. 

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахлах багш Н.Насанбаяр: 

-Богд ууланд түймэр гарахад хүмүүс цувран зогсож, Туул голоос ус авч байхыг та бүхэн харсан байх. Үүнээс үүдэн, гал түймэр гарсан тохиолдолд ойроос ус авах судалгааг анхлан хийсэн юм. Судалгааны явцад хэд хэдэн усан санг Богд уулын амуудад байгуулах боломжтойг гаргаж ирсэн. Ингэснээр нэмэлт ууршилт явагдана. болсон.

2019 оноос хийсэн энэ судалгааны дүнд БОАЖЯ тендерийг нь зарлан, хоёр усан сан баригдах гэж байна. 

-Халиа дошийг түшиглэн цэцэрлэгт хүрээлэн, нуур цөөрөм, авто угаалга нээх боломжтойг судлан гаргаж ирсэн нь нэлээд сонирхолтой байлаа? 

-Улаанбаатар хотод "Амгалан" ДЦС, Дэнжийн-1000, Долоон буудал зэрэг өвөлдөө мөсөн дош, халиа үүсдэг газрууд байдаг. Энэхүү халиа, дошийг өвөл зайлуулахын тулд 3 тэрбум төгрөг зарцуулдаг юм билээ. 

Судалгааны явцад, Дэнжийн-1000-ын халиаг хажууд нь баригдаж байгаа орон сууцны бохирын шугамд холбох, хөрсний усыг нь ашиглан хоёр ч авто угаалга нээх боломжтой нь тогтоогдсон. Бид Туул голынхоо цэвэр усаар машинаа угаадаг шүү дээ. Мөн мөсөн каток байгуулах, "Амгалан" ДЦС-ын халиа дошийг түшиглэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой. 

. Мөн, Улаанбаатар хотын газрын гүнийн цэвэр усны судалгааг "улсын нууц" гээд бидэнд өгөхгүй байна. Гэтэл .  

"Дуртмал ус" ХХК-ийн захирал, докторант Г.Ариунаа: 

-Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйгаас гарсан бохир усыг цэвэрлэж байна. Химийн бохирдолтой усыг хүлээн авдаг ч бүрэн цэвэрлэж чадахгүй, Туул гол руу урсгасаар байна. 2017 оноос эхэлсэн манай судалгаагаар Япон улсад үйлдвэрлэсэн бодисыг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж гарсан. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.