Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийжээ. Тус байгууллагаас НӨАТ-ын сугалааг зогсоох шаардлагатай гэж үзэж байна.
Шалгалтыг НӨАТ-ын сугалааны бөмбөлөг, программчлал зэрэг дээр хяналт хийжээ. Шалгалтаар НӨАТ-ын программын ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожсон гэдэг мэдээлэл тогтоогдоогүй байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 59 тэрбум 200 сая төгрөгийг сугалаа хэлбэрээр олгожээ. НӨАТ-ын сугалааг хариуцан явуулдаг 139 ажилтан байна. Тэдгээрийн хамаарал бүхий 961 хүнийг шалгалтад хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд тэдгээрээс 49 нь 89 удаагийн давтамжтайгаар 3,8 сая төгрөг хожсон байна. Харин нэг ажилтны авга эгч 40 сая төгрөг хожжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
-Гэхдээ манай байгууллага НӨАТ-ын сугалааг зогсооё гэдэг санал гаргаж байна. Иргэд ч сугалаагаа больж, одоо олгож байгаа хоёр хувийн буцаан олголтыг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсээр байна. Эдийн засагчид ч мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд НӨАТ-ын сугалаа хангалттай үүргээ гүйцэтгэсэн. Одоо болно гэж зөвлөж байна.
Монгол улсын нийт өсвийн 80 хувь нь татвраас бүрддэг. Түүний 20 хувь нь НӨАТ эзэлдэг. Харин цаашид НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хувь байх вэ гэдээ эдийн засгийн үндсэн дээр гаргаж тавих ёстой.
Энэ НӨАТ-ын сугалааг дагаад маш олон сөрөг үр дагаварууд гарч байна. Тухайлбал, сая төгрөгний утас зарахын тулд арван хүн тус бүрээс 100 мянган төгрөг аваад, аль нэгэнд нь зарж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.