СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-05

Т.Ихтамир: Эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж байгаагаа мэддэггүйгээс болж бусдыг өөгшүүлдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.

-ХЭҮК-т иргэдээс ихэвчлэн ямар гомдол ирж байна вэ?

- Комисст өнгөрсөн оны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 622 гомдол ирсэн байна. Үүнээс . Харин шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн буюу хилс хэрэгт ял шийтгүүлсэн, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт шалгуулах, шүүхэд гомдол гаргах, хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн гэх гомдол 29.4 хувийг, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн буюу ажлаас үндэслэлгүй халагдсан, ажлын байрны болон бэлгийн дарамтад өртсөн, цалин хөлс авах, амрах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдсөн гэх гомдол 20.1 хувийг эзэлж байгаа юм. Мөн хүүхэд, ахмад настны эрх зөрчигдсөн болон сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх зөрчигдсөн гэх гомдлууд тодорхой хувийг эзэлж байна. 

-Ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Хуульд заасны дагуу комиссын гишүүд гомдол гаргагч болон гомдолд холбогдох хүмүүсээс тайлбар, тодруулга авах, баримт материал гаргуулах, хяналт, шалгалт хийх зэргээр гомдлын мөрөөр холбогдох ажиллагааг явуулдаг. Үүнийгээ комиссын гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэдэг. Тухайлбал, иргэний Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдолд холбогдох талуудыг эвлэрүүлэх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор шаардлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлнэ.

Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн хэрэг, маргаантай холбоотой гомдлыг комисс хүлээн авахыг хуулиар хориглосон. Тухайлбал, комисс хэн нэгний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх асуудлыг тогтоох, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага биш юм. Харин хууль хяналтын байгууллага аливаа этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хуулиар баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх, хууль зүйн туслалцаа авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдсөн гэх гомдлыг хүлээн авч шалгах шийдвэрлэх боломжтой. Комисс байгуулагдсан цагаасаа хойш унаач хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хилсээр хэрэгт шалгагдаж хохирсон зэрэг 40 гаруй иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэдний зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, буруутай этгээдээс тэдэнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүхээр гаргуулж шийдвэрлүүлсэн байна.

-ХЭҮК зөвхөн иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулдаг уу? 

-Комисс дангаараа болон эрх бүхий байгууллагатай хамтран иргэдээс ирүүлсэн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаарх гомдлын мөрөөр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр шалгалт хийдэг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр иргэний эрх зөрчсөн тухай мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж байна. 

-Та ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол багагүй ирдэг гэлээ. Энэ шалтгаанаар өнгөрсөн онд хэдэн иргэн гомдол гаргасан бэ? 

-Нийгмийн харилцаанд эр, эм хүйсийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх, эрхээ эдлэхэд нь саад учруулах, аль нэгэн хүйсийн хүнд илт давуу боломж олгосон жендерээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр болох ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэмт үйлдэл юм.
Өнгөрсөн онд байдаг.

Үүнээс үзэхэд ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогчид нь хүчирхийлэгчийн үйлдлийг зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, ажлын байрны дарамтад өртөж, тэвчишгүй байдалд хүрснийхээ дараа холбогдох байгууллагад хандаж байна. . Хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар комиссын гишүүний гурван шаардлагыг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр зөвлөмжийг тус тус дээд шатны эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлэсэн.

Комиссын хуулиар хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар удирдах дээд албан тушаалтанд нь асуудлыг тавихаар зохицуулсан хэдий ч компанийн захирал нь өөрөө ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хэнд хандах нь тодорхой бус байгаа. Харин УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцэж, “Бэлгийн дарамт учруулах”-ыг зөрчлийн хэрэгт тооцохоор баталсан.

Мөн 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталснаар комиссын гишүүний гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, бууруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх саналыг эрх бүхий хуулийн байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэй байхаар тусгасан байна.

-Бэлгийн дарамтад өртсөн гомдол цөөн ирж байгаагийн шалтгаан юу вэ?

-Манай байгууллагын .

Хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. . Дээрх судалгаануудын дүн болон комисст ирүүлсэн гомдлоос үзэхэд уг дарамтын нөхцөл байдал ямар түвшинд байгаа, хохирогчид гомдлоо холбогдох байгууллагад гаргадаггүй нь харагдаж байгаа юм. Ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогчид нь гомдол гаргахгүй байгаа гол шалтгаан бол хохирогч нь бэлгийн дарамтад өртөж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч өөрийн асуудлыг бусдад мэдэгдэхийг хүсдэггүй, нэр төрөө сэвтээх, ажлын байраа алдах, дахин дарамт ирэхээс эмээдэг.

Хохирогчийг буруутгадаг, хувийн нууцлал, мэдээлэл алдагддаг, бэлгийн сэдэл бүхий үг, үйлдлийг байх ёстой зүйл мэтээр үзэх хандлага, хэвшмэл ойлголттой шууд холбоотой юм. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгадаггүй, гомдол гаргасан тохиолдолд нотлох баримт шаарддаг, гэрч, хохирогч хамгаалал, аюулгүй байдал, гэрчийг болон нууцлалыг хамгаалах асуудал баталгаагүй зэрэг нөлөөлж байна.

-Гэр бүлээрээ нийлээд охид, эмэгтэйчүүдийг гадагш нь явуулж биеийг нь үнэлүүлж байсан тохиолдол гарсан. Хүн худалдаалах, худалдах гэмт хэрэгтэй холбоотой гомдол хэр их ирдэг вэ?

- Хүн худалдаалах гэдгийг хүнийг хүчээр биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулах, цалин хөлс өгөхгүйгээр албадан ажиллуулж боолчлох, эд эрхтнийг авах гэх мэт зорилгоор хүч хэрэглэх, заналхийлэх, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь ашиглах аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах, хүлээж авах үйл ажиллагааг хамруулан ойлгодог. Энэ утгаараа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн нэг бие даасан төрөл гэж үздэг. Ихэвчлэн хүүхэд, охид, эмэгтэйчүүд энэ гэмт хэрэгт өртдөг.

Ийм төрлийн гэмт хэрэг өнгөрсөн онуудад гарч байсан бөгөөд мэргэжлийн байгууллагатай нь хамтарч, шийдэж байсан хэд хэдэн тохиолдол бий. Иргэд үндэслэлгүй мэдээлэлд, их хэмжээний мөнгө амлахад хууртагдаж, гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй. Иймээс өндөр цалин, шан харамж, гадаадад сурах боломж амласан хуурамч зар мэдээлэлд итгэхгүй байх, сайн нягтлах, энэ гэмт хэргийн хохирогч болохоос өөрсдийгөө хамгаалж, эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй. 

-Тухайлбал?

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг тухайн улсад байгаа Элчин сайдын яам, Консулын газар хариуцан, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд анхаарч ажиллах ёстой. Комисст гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдсөн талаар санал гомдол ирэхэд манай байгууллага түүнийг шалгах эрх байдаггүй. Тухайлбал, нэг эмэгтэй Хятад Улсын иргэнтэй гэр бүл болоод тэндээ амьдардаг. Гэтэл нөгөө эмэгтэйн гэр бүл охиноо хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж манай байгууллагад хандаж, эх оронд нь авчрах тухай гомдол гаргалаа. Харин охин нь тэндээ амьдрах сонирхолтой, Монгол руу буцаж ирэх бодолгүйгээ хэлдэг. Хувь хүн ямар улсын иргэнтэй гэр бүл болох нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Зөвхөн энэ гэлтгүй гадаад хүнтэй суугаад харийн оронд олон жил амьдарч байгаа цөөнгүй монгол эмэгтэй бий. 

-ХЭҮК-т ажиллаж байгаа хүний хувьд та юунд эмзэглэдэг вэ?

-Би энэ байгууллагад арван жил ажиллаж байгаа. 2003 онд Мааньт дахь сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн асрамжийн газар татан буугдаж, тэнд байсан байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай 200 орчим хүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн авчирсан байдаг юм. Гэтэл СЭМҮТ нь эмнэлгийн тусламж үйлчилгээ л явуулахаас асрамжийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага биш шүү дээ. Төр эдгээр хүмүүст онцгой анхаарал хандуулах ёстой, Комисс удаа дараа эдгээр хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн газар байгуулах санал, зөвлөмжийг хүргүүлсэн ч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Төр засаг энэ хүүхдүүдийн асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.