Жастин Трюдо Канадын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо

 

Канад улсад ирэх дөрвөн жилд улс орон, ард түмнийг удирдах эрх баригчдыг сонгох санал хураалт даваа гарагт болж өнгөрлөө.

Канад улсын Ерөнхий сайдаар хоёр дахь дөрвөн жилдээ ажиллах Трюдо Монреаль хотод цугласан дэмжигчидтэйгээ баяр, ялалтаа хуваалцжээ. Тэрээр “Өнөө шөнө канадууд сөрөг зүйлс, хуваагдлыг хүсэхгүй байна. Тэд цаг уурын эсрэг тэмцэл, дэвшилттэй яваа хөтөлбөрүүдийг сонгож саналаа өглөө. Бид амьдралыг илүү боломжтой болгож, гудамж талбайгаа буу зэвсгээс цэвэрлэж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Сонгуулийн өрсөлдөөн Трюдо болон Консерватив намын дарга Эндрю Шийр нарын хооронд хүчтэй өрнөсөн. . Тэрээр амьдралынхаа туршид хэдэн удаа нүүрээ бор өнгөтэй болгож хувиргаснаа санахгүй байна хэмээн уучлалт гуйсан юм. Мөн Трюдог авлигын хэргээр шалгаж байгаа энэ цагт багахан саналыг илүүгээр ялалт байгуулж чадлаа.

 

pE dvyLb?format=jpg&name=600x314

 

Гэхдээ Либерал намынхан намд олонхийн суудал авч чадаагүй учир цөөнхийн Засгийн газар бүрдүүлж байна. Үргэлжлүүлэн эрх барихаар болсон Трюдогийн нам Парламентын 304 суудлын 146-д нь ялалт байгуулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.