Дэлхийн шилдэг тоглолтууд: Roxette MTV Unplugged 1993
Дэлхийн шилдэг тоглолтууд: Roxette MTV Unplugged 1993

 

Roxette хамтлаг:

Roxette хамтлаг

Шведийн домогт Roxette хамтлаг 80-аад оны сүүлч 90-ээд оны эхээр хөгжмийн ертөнцөд ид мандаж байсан цаг. Анхандаа тэд Швед дээ маш нэр хүндтэй байсан хэдий ч олон улсад тэднийг мэддэггүй байсан юм. Харин 1989 онд санамсаргүй тохиолдлоор тэдний дуу Америкийн фм радиогоор цацагдсанаар Roxette хамтлаг Америкт төдийгүй дэлхийд танигдсан гэж хэлж болно. Оюутан солилцооны шугамаар Шведэд сурч байсан америк оюутан тэдний хоёр дахь "The Look" цомгийг худалдан авч орон нутгийнхаа радиод өгснөөр Roxette хамтлагт дэлхий хөгжмийн ертөнцийн үүдийг нээж өгчээ.  Домогт

2016 онд Roxette хамтлаг байгуулагдсан 30 жилийнхээ ойн босгон дээр хамгийн сүүлчийн "Good Karma" цомгоо гаргасан юм. Мөн ондоо 30 жилийнхээ ойн аялан тоглолтыг хийхээр төлөвлөж байсан ч эмч нар хамтлагийн дуучин Мари Фредрикссонд тоглолт хийхээс татгалзахыг зөвлөснөөр аялан тоглолтоо цуцалсан байна. 2002 онд тэрбээр тархины хорт хавдар өвчин туссан байна. 

Өнөөдөр та бүхэндээ Roxette хамтлагийн 1993 оны MTV Unplugged тоглолтын бүрэн бичлэгийг хүргэж байна.  

  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл