"Björk MTV Unplugged"
"Björk MTV Unplugged"

 

Эрхэм таны үдшийн амралтад зориулан Unplugged тоглолтуудыг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад бас нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол өвөрмөц дуучин Björk-ийн "Live MTV Unplugged" тоглолт юм.

Björk

Исландын дуучин, дуу зохиогч, хөгжмийн зохиолч, жүжигчин Björk 11 насандаа хөгжмийн карераа эхлүүлсэн байна. Тухайн үедээ олон улсад хэдийнээ танигдсан альтернатив рок "the Sugarcubes" хамтлагт гоцлол дуучнаар орсон байна. "Sugarcubes" хамтлаг тарсны дараа Björk ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 1993 онд "Debut", 1995 онд "Post", 1997 онд "Homogenic" цомгуудаа гаргасан байдаг. 2015 оны байдлаар тэрээр дэлхий даяар 40 сая хувь цомог борлуулсан гэсэн тоо бий. Тэр ч бүү хэл 2015 онд Time сэтгүүлийн "дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм"-ийн тоонд багтсан байдаг. Тэрээр дуу, хөгжмийн салбараас гадна киноны урлагт ч амжилт гаргаж байсан ба 2000 онд "Dancer in the Dark" кинонд тоглож Каннын кино наадмаас "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн байна. 

Өдгөө 53 настай тэрээр уран бүтээлээ туурвисаар байгаа юм. Björk-ыг сонссон хүн бүр ойлгохгүй ч байж мэднэ. Тэрээр тэр чигтээ "арт" юм. Ойлгон сонсож чадвал ямар гайхамшигтай болохыг та мэдрэх биз ээ. Ингээд Björk-ын ертөнцөөр хамтдаа аялацгаая. 

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл