Өнөөдөр домогт Ф.Меркюриг дурсах өдөр
Өнөөдөр домогт Ф.Меркюриг дурсах өдөр

Домогт Queen хамтлагийн гоцлол дуучин асан Фредди Меркюри хэрвээ өнөөдөр амьд сэрүүн байсан бол 75 нас хүрэх байлаа. 

 

Тэрээр 1946 оны яг энэ өдөр (есдүгээр сарын 5-ны өдөр) Занзибар улсад мэндэлсэн бөгөөд гайхалтай авьяас чадвараасаа гадна олон шалтгаанаар дэлхийд танигдсан эрхэм билээ. Хэдийгээр тэр 30 жилийн өмнө биднийг орхисон ч туулж өнгөрүүлсэн зам мөр, уран бүтээлүүд нь одоо ч амьдарсаар байгаа юм. 

Үзэгч, сонсогч таны амралтад зориулан нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. 1992 оны дөрөвдүгээр сард буюу агуу Ф.Меркюриг нас барснаас таван сарын дараа дэлхийн одод түүний дурсгалд зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан юм. Лондон хотын Wembley цэнгэлдэх хүрээлэнд 72.000 үзэгчид үзсэн энэхүү тоглолтод алдарт Metallica, Guns N’ Roses, David Bowie, George Michael, Elton John, Roger Daltrey, Def Leppard зэрэг дэлхийн одод түүний дууг дуулж түүнд хүндэтгэл үзүүлсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл