Дэлхийн шилдэг тоглолт: AC/DC - Live at Caste Donington
Дэлхийн шилдэг тоглолт: AC/DC - Live at Caste Donington

Үзэгч, сонсогчдынхоо амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Австралийн домогт AC/DC хамтлагийн 1991 оны наймдугаар сарын 17-ны өдөр тоглосон тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

 

AC/DC - Live at Caste Donington

1973 онд ах, дүү Малколм, Ангус нарын байгуулсан домогт AC/DC хамтлаг 1991 онд нэгэн нүсэр тоглолт хийсэн нь өнөөдөр та бидний үзэж буй Live at Donington юм. Нийт 72500 хүний өмнө хоёр цагийн турш хит дуунуудаа толилуулсан уг тоглолтын бичлэгийг 26 камераар хийсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Тэр ч бүү хэл нисдэг тэргээр агаараас бичлэг хийсэн нь онцлох зүйл байсныг дурдах хэрэгтэй. 

Дараах 18 хит дуу энэхүү тоглолтод орсон байдаг. 

"Thunderstruck"
"Shoot to Thrill"
"Back in Black"
"Hell Ain't a Bad Place to Be"
"Heatseeker"
"Fire Your Guns"
"Jailbreak"
"The Jack"
"Dirty Deeds Done Dirt Cheap"
"Moneytalks"
"Hells Bells"
"High Voltage"
"Whole Lotta Rosie"
"You Shook Me All Night Long"
"T.N.T."
"Let There Be Rock"
"Highway to Hell"
"For Those About to Rock (We Salute You)"

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл