Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №6 Nirvana, 'Nevermind'
Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №6 Nirvana, 'Nevermind'

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Nirvana, 'Nevermind'

Гарсан он: 1991 он
Төрөл: Гранж, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа: 49:07
Лэбэл: DGC

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан Америкийн домогт Нирвана хамтлагийн 1991 онд гаргасан студийн хоёр дахь цомог болох 'Nevermind' хэмээх агуу цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. 'Nevermind' нь гранж рок урсгалын хамгийн агуу цомгоор нэрлэгддэг ч "Polly",  "Something in the Way" зэрэг акустик баллад, "Territorial Pissings", "Stay Away" зэрэг панк, хард рок төрлийн буюу хөгжмийн олон урсгал чиглэлийн дууг агуулдаг байна. Үндсэндээ нэг ч дууг нь алгасан сонсомгүй, бүх дуу нь төгс, агуу цомгийн нэг бол яах аргагүй 'Nevermind'.  

Ялангуяа цомог худалдаанд гарахаас 14 хоногийн өмнө цацагдсан эхний сингл болох "Smells Like Teen Spirit" жинхэнэ тэсрэлт байлаа. Энэ бол Х үеийнхний сүлд дуу болтлоо алдаршсан ба бүтэн хоёр жилийн турш (1991, 1992) дэлхийн ихэнх томоохон хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлсэн байдаг. Тус дууны видео клип харьцангуй энгийн хийцтэй ч 2000 онд MTV Europe сувгаар хамгийн олон удаа тоглуулагдсан үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд бичигдсэн байдаг. 

Хамтлагийнхан болон цомгийн менежментийн багийнхны дунд санал зөрөлдөөн гарсан нь "Come as You Are" эсвэл "In Bloom" дууны яг алийг нь хоёр дахь синглээр цацах дээр байсан ба эцэст нь "Come as You Are" дууг сонгожээ. "Come as You Are" дууг Killing Joke хамтлагийн "Eighties" дуутай төстэй гэсэн шүүмжлэлд Курт эмзэглэн сингл хэлбэрээр цацахын эсрэг байсан ажээ. 

Цомгийн хавтаст ам.доллар бүхий загасны өгөөш рүү сэлж буй бяцхан хүүг дүрсэлдэг ба энэ нь бүх цаг үеийн хамгийн алдартай хавтасны дизайн болон тэмдэглэгдэн үлджээ. 

'Nevermind'

Эрхэм уншигч таныг өнөөдөр 'Nevermind' цомгийн бүхэлд нь сонсохыг зөвлөж байна. Манай сайтын "Онлайн радио 24/7" хэсэгт уг цомог бүхэлдээ орсон болохыг дуулгахад таатай байна. 

1. "Smells Like Teen Spirit" 5:01
2. "In Bloom" 4:14
3. "Come as You Are" 3:39
4. "Breed" 3:03
5. "Lithium" 4:17
6. "Polly" 2:57
7. "Territorial Pissings" 2:22
8. "Drain You" 3:43
9. "Lounge Act" 2:36
10. "Stay Away" 3:32
11. "On a Plain" 3:16
12. "Something in the Way" 3:52
13. "Endless, Nameless" 6:43

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Очирбат

    Онц.