Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №7 Fleetwood Mac, "Rumours"
Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: №7 Fleetwood Mac, "Rumours"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Fleetwood Mac, "Rumours"

Гарсан он: 1977 он
Төрөл: Рок, Поп, Софт рок, фолк рок
Үргэлжлэх хугацаа: 39:43
Лэбэл: Warner Bros

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан 1967 онд Английн Лондон хотноо байгуулагдсан Англи-Америкийн Fleetwood Mac хамтлаг болон тэдний хамгийн шилдэг цомог болох 'Rumours' цомгийг танилцуулж байна. Fleetwood Mac хамтлаг нь анх байгуулагдахдаа блюз рок урсгалаар уран бүтээлээ туурвиж байсан хэдий ч хамтлагийн гишүүдийн өөрчлөлт нь тэднийг илүүтэй поп, рок урсгалаар уран бүтээлээ туурвихад хүргэсэн байдаг. Энэ нь 1975 онд тэдний хамтлагийнхаа нэрээр гаргасан хоёр дахь цомгоор илүүтэй мэдрэгдэх болжээ. Тус хамтлаг 1968 онд анхны цомгоо "Fleetwood Mac" буюу хамтлагийнхаа нэрээр гаргаж байсан ба уг цомгийг "Петр Грийний цомог" хэмээн тодорхойлдгийн учир нь 1974 онд дахин хамтлагийнхаа нэрээр цомог гаргажээ. Хоёр дахь удаагаа хамтлагийнхаа нэрээр гаргасан цомгийг өмнөх цомгоос нь ялгахын тулд "Цагаан цомог" хэмээн нэрлэдэг байна. 

"Fleetwood Mac" хамтлаг хамгийн идэвхтэй уран бүтээлээ туурвиж байсан 28 жилийн хугацаандаа (1967-1995) дэлхий даяар 120 сая хувь цомог борлуулсан байна. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо танилцуулах гэж буй 1977 онд гаргасан "Rumours" цомог нь тэдний хамгийн шилдэг бүтээл бөгөөд гарсан даруйдаа Америкт шилдэг цомгийн жагсаалтыг 31 долоо хоногийн турш тэргүүлсэн байна. Зөвхөн Америкт төдийгүй хэд хэдэн оронд хит жагсаалтыг тэргүүлсэн ба 1978 онд Гремми наадмаас шилдэг цомгийн шагнал хүртээжээ. Цомгийн борлуулалтын хувьд ч онцгой амжилттай байсан бөгөөд гарсан даруйдаа ердөө сарын дотор дэлхийн даяар 10 гаруй сая хувь борлуулагдсан байна. 

Энэхүү нийтлэлийн эхэнд эгшиглэж буй дуу бол "Rumours" цомгийн хоёр дахь сингл болох алдарт "Dreams" бөгөөд Fleetwood Mac хамтлагийн цорын ганц Биллбордын шилдэг 100 жагсаалтыг тэргүүлсэн дуугаар бүртгэгдсэн байна. 

Харин цомгийн эхний сингл болох "Go Your Own Way" дуу нь Роллинг Стонес сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтсан дуу юм. 

"Rumours"

А тал: 

1. "Second Hand News" 2:56
2. "Dreams" 4:18
3. "Never Going Back Again" 2:14
4. "Don't Stop" 3:13
5. "Go Your Own Way" 3:43
6. "Songbird" 3:20

В тал:

1. "The Chain" 4:30
2. "You Make Loving Fun" 3:31
3. "I Don't Want to Know"  3:15
4. "Oh Daddy" 3:56
5. "Gold Dust Woman" 4:56

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл