МОНГОЛ БАХАРХАЛ: Дэлхийг уяраасан монгол аялгуу
МОНГОЛ БАХАРХАЛ: Дэлхийг уяраасан монгол аялгуу

Хөсөгтөн хамтлаг BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзнаа эх орныхоо үндэсний язгуур урлагийн гайхамшгийг толилуулсан билээ. Уг шоуг үзсэн гадны үзэгчид “Та бүхэн биднийг Монголд аваачиж чадлаа. Танай улсын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна” хэмээн уулга алдаж байсан байна. 

Хөсөгтөн хамтлаг

"Хөсөгтөн" хамтлаг нь 2015 онд алдарт "Asia’s Got Talent" шоунд оролцсоноос хойш зөвхөн монголчууд бус дэлхий тэднийг мэддэг болсон юм. Ази тивийн 7000 орчим оролцогч авьяасаа сорьсон энэ том шоунд тэд үзэгчдийг хийгээд дэлхийн урлагийн од дөрвөн шүүгчийг шоуны үе шат бүхэнд алмайруулж, монголчууд биднийхээ сэтгэлийг огшоон бахдуулсан нь саяхан.

"Asia’s Got Talent" шоунд Хөсөгтөн хамтлаг:

 

Хамтлагийн бүрэлдэхүүн: 

Д.Ариунболд (их хуурч, хөөмийч), В.Батзориг (морин хуурч/хөөмийч), Г.Адъяадорж (лимбэч/цохиур хөгжимчин/хөөмийч), О.Чулуунбаатар (морин хуурч/хөөмийч), Х.Уламбаяр (дунд хуурч/хөөмийч), Ч.Амарбаясгалан (ятгач)

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл