"Таны заавал сонсох 500 цомог" №14 The Rolling Stones, "Exile on Main Street"
"Таны заавал сонсох 500 цомог" №14 The Rolling Stones, "Exile on Main Street"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Rolling Stones, 'Exile on Main Street'

Гарсан он: 1972 он
Төрөл: Рок энд Ролл, Хард рок, Блюз
Үргэлжлэх хугацаа: 67:07
Лэбэл: Rolling Stones

Домогт Роллинг Стонес хамтлагийн хэд хэдэн цомог "Бүх цаг үеийн шилдэг 500 цомог" багтсан байдаг ба манай сайт тэдний 1969 онд гаргасан "Let It Bleed",  1981 онд гаргасан ‘Tattoo You’, 1967 онд гаргасан ‘Between the Buttons’ цомгуудыг нь танилцуулж байсан билээ. Харин өнөөдөр домогт хамтлагийн 1972 онд гаргасан Rolling Stones Records студийн анхны хос цомог болох "Exile on Main Street" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. 

"Exile on Main Street" цомгийн бичлэгийг 1969 онд эхлүүлсэн байдаг ч дундуур нь "Sticky Fingers" цомгоо гаргаж амжсан юм. Бүтэн хоёр жилийг бичлэгт зарцуулсан нь алдарт "Happy", "Sweet Virginia", "Tumbling Dice" зэрэг дуунууд бүхий хос цомог бүтжээ. Энэхүү цомог нь шүүмжлэгч, судлаачдын зүгээс тэдний бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгоор нэрлэгдэхийн сацуу тухайн үедээ Их Британи, АНУ, Канад зэрэг дэлхийн хөгжмийн ертөнцийн "өнгийг тодорхойлогч" зургаан орны хит жагсаалтыг тэргүүлж байжээ. 

Энэхүү цомгийн бичих үеэр Их Британийн засгийн газрын зүгээс Роллинг Стонес хамтлагт асар их татварын өр үүсгэж хөрөнгийг нь битүүмжлэх болсон байдаг. Иймд хамтлагийнхан Францад суурьшин зөөврийн бичлэгийн студид бичлэгээ хийсэн юм. "Exile on Main Street" цомгийн бичлэгийн талаар аргил гитарчин Билл Вайман дурсан ярихдаа: "Би шөнө болгон бичлэгт орохоор ирдэг байсан ч бусад маань төдийлөн цугладаггүй байсан нь намайг үнэхээр бухимдуулдаг байлаа. Дээрээс нь Ричардсын хар тамхи хэрэглэх нь хэрээс хэтэрч байсан нь асуудлыг бүр ч дордуулж байсан. Гэхдээ л бид эцэст нь хийж чадсан" хэмээжээ. 

'Exile on Main Street' цомог нь 2012 онд Греммигийн алдрын танхимд заларсан ба энэхүү танхимд заларч буй Роллинг Стонес хамтлагийн дөрөв дэх цомог болжээ. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол алдарт "Happy" бөгөөд 'Exile on Main Street' цомгийг танилцуулж буй тохиолдолд "Tumbling Dice"-ийг сонсолгүй өнгөрөх боломжгүй. 

 'Exile on Main Street 

Манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас та "'Exile on Main Street" цомгийн бүхэлд нь сонсох боломжтой. 

А тал:

1. "Rocks Off" 4:31
2. "Rip This Joint" 2:22
3. "Shake Your Hips" 2:59
4. "Casino Boogie" 3:33
5. "Tumbling Dice" 3:45

В тал:

1. "Sweet Virginia" 4:27
2. "Torn and Frayed" 4:17
3. "Sweet Black Angel" 2:54
4. "Loving Cup" 4:25

С тал:

1. "Happy" 3:04
2. "Turd on the Run" 2:36
3. "Ventilator Blues" 3:24
4. "I Just Want to See His Face" 2:52
5. "Let It Loose" 5:16

D тал:

1. "All Down the Line" 3:49
2. "Stop Breaking Down" Robert Johnson 4:34
3. "Shine a Light" 4:14
4. "Soul Survivor" 3:49

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл