"Таны заавал сонсох 500 цомог" №20 Radiohead, "Kid A"
"Таны заавал сонсох 500 цомог" №20 Radiohead, "Kid A"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Radiohead, "Kid A"

Гарсан он: 2000 он
Төрөл: Электроника, Пост-Рок
Үргэлжлэх хугацаа: 49:56
Лэбэл: Parlophone, Capitol

Гаргасан цомог бүр нь шилдгээр нэрлэгддэг цөөхөн хамтлагуудын нэг бол Radiohead юм. Манай сайтын "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралд тэдний 1995 онд гаргасан "The Bends", 1997 онд гаргасан "OK Computer", 2001 онд гаргасан ‘Amnesiac’, 2007 онд гаргасан ‘In Rainbows’ зэрэг цомгуудыг нь танилцуулж байлаа. 

Харин өнөөдөр тэдний 2000 онд гаргасан алдарт "Kid A" цомгийг нь танилцуулах гэж буйдаа туйлын баяртай байна. 

1997 онд гаргасан "OK Computer" цомгийнхоо дараагаас хамтлагийнхан түр хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байлаа. Том Йорк уран бүтээлийн шинэ эрэл хайгуулд "мордож" байнга сонсдог хөгжмөө өөрчлөх болж электроник хөгжим сонсох болсон байна. Түүний "Kid A" цомогт зориулан зохиосон анхны дуу нь "Everything in Its Right Place" байлаа. Цомгийн бичлэг үндсэндээ жил гаран үргэлжилсэн ба 2000 оны дөрөвдүгээр сард цомог бэлэн боллоо хэмээн вэб хуудаснаа мэдээлсэн байна. Нийт 20 гаруй дуу бичүүлэн хос цомог гаргана хэмээн төлөвлөж байсан ч Том Йоркын шийдвэрээр хоёр тусдаа цомог болгон гаргахаар болсон байна. Өөрөөр хэлбэл "Kid A" цомогт багтаагүй үлдсэн дуунуудыг нэгтгэн 2001 онд ‘Amnesiac’ цомгийг гаргасан байна. 

"Kid A" цомгийн нэг ч дууг сингл хэлбэрээр цацаагүй ч интернетийг сурталчилгааны хэрэгсэл болгон ашиглаж богино хэмжээний анимейшн киногоор цомог болон дуунуудаа сурталчилсан байна. Цомог гарсан эхний долоо хоногтоо хэд хэдэн улсад борлуулалтаараа тэргүүлэхийн сацуу зөвхөн Амазон цахим худалдааны сайтад урьдчилсан захиалгын тоогоороо бусал ямар ч цомогтой харьцуулахын аргагүй өндөр байлаа.  

"Kid A"

1. "Everything in Its Right Place" 4:11
2. "Kid A" 4:44
3. "The National Anthem" 5:51
4. "How to Disappear Completely" 5:56
5. "Treefingers" 3:42
6. "Optimistic" 5:15
7. "In Limbo" 3:31
8. "Idioteque" 5:09
9. "Morning Bell" 4:35
10. "Motion Picture Soundtrack" 7:00

 "Kid A" цомгийг эхнээс нь дуустал нь бүтнээр сонсох хэрэгтэй ба та манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас бүрэн эхээр нь сонсох боломжтой. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл