"Таны заавал сонсох 500 цомог" №24 The Beatles, "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band"
"Таны заавал сонсох 500 цомог" №24 The Beatles, "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Beatles, "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band"

Гарсан он: 1967 он
Төрөл: Рок, поп, Арт рок
Үргэлжлэх хугацаа: 39:36
Лэбэл: Parlophone

Домогт Билтз хамтлагийн албан ёсны найм дахь студийн цомог болох "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" цомог нь 1967 онд гарсан даруйдаа Английн хит жагсаалтыг 27 долоо хоног, Америкийн Биллбордын жагсаалтыг 15 долоо хоног тэргүүлсэн байдаг. Энэхүү цомог 60-аад оны поп соёлыг тодорхойлохын сацуу поп хөгжмийн төрлийг жинхэнэ урлагийн нэгэн төрөл зүйлээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсон хэмээн хөгжим судлаачид дүгнэдэг байна. 

1968 оны Гремми наадмаас "оны шилдэг цомог" зэрэг дөрвөн ч шагнал хүртсэн ба цомог гарснаас хойш 40 орчим жилийн дараа Конгрессийн номын санд "Соёлын хосгүй өв" тодотголтойгоор хадгалагдах болсон байна. 

Цомгийн борлуулалтын хувьд одоо ч өндөр хэвээр байгаа ба 2011 оны статистик мэдээгээр дэлхийн дэлхий даяар 32 сая гаруй хувь борлуулагдсан гэсэн тоо баримт бий.  

1966 оны сүүлчээр Битлз тарах шуугиан тарж, хамтлагийнхан аялан тоглолтоос залхаж эхлээд байлаа. Герман, Япон, Флилиппин улсаар аялан тоглолт хийгээд Лондон хотноо эргэн ирснийхээ дараа хамтлаг гурван сарын хугацаанд түр уран бүтээлийн завсарлага авсан байна. Энэ хугацаанд Жорж Харрисон Энэтхэг рүү сар гаруй аялаж Пол Маккартни продюсер Жорж Мартиний хамт кинон дээр ажиллаж, Леннон мөн кинонд тоглож байсан бол Ринго Страар эхнэр хүүхдийн хамт цагийг өнгөрүүлэн амарч байлаа.  

1966 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Abbey road сутдид хамтлагаараа эргэн цуглалаа. Тэдний студидээ цуглан гаргасан хамгийн эхний бүтээл нь алдарт "Strawberry Fields Forever", "Penny Lane" байлаа. Гэвч эдгээр дуунууд нь "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" цомогт багтаагүй бөгөөд цомгийн бичлэгийг албан ёсоор 1966 оны 12 дугаар сараас эхэлсэн байдаг. 

"Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" 

А тал:

1. "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" 2:00
2. "With a Little Help from My Friends" 2:42
3. "Lucy in the Sky with Diamonds" 3:28
4. "Getting Better" 2:48
5. "Fixing a Hole" 2:36
6. "She's Leaving Home" 3:25
7. "Being for the Benefit of Mr. Kite!" 2:37

В тал:

1. "Within You Without You" 5:05
2. "When I'm Sixty-Four" 2:37
3. "Lovely Rita" 2:42
4. "Good Morning Good Morning" 2:42
5. "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (Reprise)" 1:18
6. "A Day in the Life" 5:38

 Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо "Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band" дууны нэгэн гоё хувилбарыг хүргэж байгаа ба энэ нь Пол Маккартни U2 хамтлагийн Бонотой хамтран дуулсан хувилбар юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл