TREND LIVE: Талийгаачийг хойд эцэгтээ олонтаа зодуулж байхад хөршүүд нэг ч удаа цагдаа дуудаж байгаагүй
Есөн настай охиныг хойд эцэгтээ удаа дараа зодуулж байхыг хөршүүд нь олонтаа харсан ч, нэг ч удаа цагдаа болон нийгмийн ажилтанд хандаж байгаагүй талаар TB5-д өгсөн яриа олон хүнийг нүдээ нээх хэрэгтэйг, хөршийн хяналт, иргэн хүний үүргээ ухамсарлахыг ойлгууллаа.
Хөршүүдийн хэлж буйгаар хойд эцэг нь байнгын архи уудаг, хүүхдийг орой үдэшгүй зоддог тул дандаа уйлсан байж байдаг хэмээжээ.
Хөрш айлын эмэгтэй:
Гуравдугаар ангийн тэр жоохон охиныг зодож байхыг нүдээрээ харсан уу?
-Харсан харсан. Энд чирээд явж байхыг би зөндөө харсан. Уйлчихсан зогсчихдог байсан.
-Хүүхэд зодоод байна гээд иргэнийхээ үүргийн ухамсарлаад цагдаад дуудлага өгч болно шүү дээ?
-Харин тийм л дээ. Хүний амьдралд оролцоод яахав гэж боддог. Ээж нь байдаггүй байсан бол өгмөөр л байдаг. Адилхан эх хүн яагаад хүүхдээ өмөөрдөггүй юм бол доо гэж хараад л байдаг юм.
Хөрш айлын эмэгтэй:
-Эцэг нь архи уудаг байсан уу?
-Уухын хувьд уудаг байсан. Уухдаа 3-4 өдөр дараалж уудаг байсан. Энэ хавийнхан гайхаад хараад байдаг байсан. Нөхөр нь хүүхдээ зодож нүдээд байхыг энэ хавийнхан сайн мэднэ.
-Цагдаа, хороод нь хэлж байгаагүй юм уу?
-Үгүй ээ. Ямар манай ах дүү нар байгаа биш гээд ойшоодоггүй. Уг нь хэлье гэж боддог юм. Гэтэл манай нөхөр намайг загнаад “Яах гээд байгаа юм. Чамд ямар хамаатай юм бэ” гэдэг.
Дээрх хөршүүдийн хувьд айлын асуудалд оролцоод яахав гэж бодон цагдаад хандаагүй байсан нь буруу байж ээ хэмээн харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Охин гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, хойд эцгийнхээ дарамтад зодуулдаг байсан ч хөршүүд нь хуулийн байгууллагад иргэнийхээ үүргийг ухамсарлаж, охинд ганц ч удаа тусалж чадаагүй нь харамсалтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.