СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-08-07

“Херо”-гийн Б.Баатар Буриад зоныг доромжилсон үйлдэлдээ тайлбар хийх ёстой болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмыг коронавирусийн цар тахлын тархалт огцом өссөн гэдэг шалтгаанаар хойшлуулсан.

Харин баяр наадмын өдрүүдэд үндэсний өв соёлоо сурталчлах зорилгоор “Би Монгол хүн” хүндэтгэлийн контентыг Соёлын яамны захиалгаар “Херо интертаймент”-ын Б.Баатар найруулагч бэлтгэн олон нийтэд толилуулсан.

Б.Баатар найруулагчийн бэлтгэсэн “Би Монгол хүн” контент цацагдсан даруйдаа олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан бөгөөд “Буриад зоныг гутаан доромжилсон байна” хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байв.

Гэвч асуудал ингээд зогссонгүй. Уг нэвтрүүлгийг бэлтгэхдээ “... Буриад зоныг сарлаг унасан, хөөрүү дэврүүн сэтгэлтэй, шалиг завхай мэтээр нийтэд харуулсан” хэмээн “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-гийн Ерөнхийлөгч С.Билэгсайхан Засгийн газарт гомдол гаргасныг та бүхэн харж байна.

Иргэн С.Билэгсайханы гаргасан гомдлын дагуу Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн Н.Мөнхзулаас найруулагч Б.Баатарт хандаж “Би Монго хүн” контентын буриад зонтой хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн байх тул тус хэсгийг хасах, мөн буриад зоныг харуулсан хэсэгтээ угсаатны болон антропологи судлаачдын үндэслэл бүхий тайлбарыг гаргуулж наймдугаар сарын 15-ны дотор хариу ирүүл гэсэн хугацаатай үүрэг өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.