Хөгжим, мэдээ, мэдээллийн livetv.mn/music сайтын зүгээс үзэгч, сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан олон улсын хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй Ази тивийн төлөөлөл болох Тайландын Пум Випхуритыг танилцуулж байна.
Инди рок, нео соул төрлөөр уран бүтээлээ туурвидаг Пум 2018 онд анхны сингл болох "Lover Boy" дуугаараа дэлхий нийтэд өөрийгөө таниулсан байдаг.
Тайланд улсын Бангкок хотноо төрсөн ч багадаа Шинэ Зеланд улс руу гэрээрээ нүүж хөгжмийн ертөнцөд хөл тавьсан байдаг. Түүний анхны сурсан хөгжмийн зэмсэг нь бөмбөр байсан хэдий ч хөршүүд нь хэтэрхий их чимээтэй байна хэмээн гомдол гаргасны улмаас бөмбөр тоглохоо орхиж гитар тоглож эхэлсэн байна. Пум анхны "Manchild" цомгоо 2017 онд гаргасан ба түүний "Lover Boy" сингл Youtube хуудаст богино хугацаанд маш өндөр хандалт авч чадсан юм. Мөн түүнчлэн "Long Gone" сингл нь ч гэсэн хөгжим сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан байдаг.
Түүний дуунууд инди хөгжмийн "Rats Records" лебел компанийн анхаарлыг татаж гэрээ байгуулснаар олон улсад дуунууд нь түгэх эхлэл тавигдсан байна.
Энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд түүний дуунуудаас "Hello, Anxiety" дуу нь илүүтэй таалагдсан ба хөгжим сонирхогч танд ч гэсэн таалагдана гэж бодож байна.
Пум бүх дуунаадаа өөрөө зохиож дуулахаас гадна авьяаслаг гитарчин юм.
Hire The Best Cryptocurrency Recovery Service / Lost Recovery Masters. Lost Recovery Masters offers tailored assistance to simplify and enhance the recovery process for victims who have fallen victim to Bitcoin theft. Understanding how reliable recovered funds are to their clients, Lost Recovery Masters has emerged with extremely effective and professional Bitcoin recovery services. Lost Recovery Masters has a team of investigators from across the globe that are well prepared to help clients from wherever they may be which means that help will always be within reach. Contact info. Website ( https://lostrecoverymasters.com/ ) Email ( Support@lostrecoverymasters.com ) Whatsapp +44(7537)-105921