СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2018-09-11

“Улсын аварга-2018”-д 30 үүлдрийн нохой оролцоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Нүүдэлчин монголчуудын өв соёлын салшгүй нэгэн зүйл бол хоточ Монгол банхар нохой. Нэгэн үе ховордон цөөрсөн энэ нохойг анхааралдаа авч өдгөө дагнан үржүүлдэг 40 орчим үржлийн газар бий болж, үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийг нэгтгэсэн Монгол банхар клуб Монголын нохой судлалын холбооны дэргэд байгуулагдан ажиллаж, Дэлхийн Нохой Судлалын Холбоо /FCI/-д 2016 онд албан ёсоор бүртгүүлэн элсчээ. Монголын Нохой Судлалын Холбоо "MKF"-ын салбар клубүүдын

Нохойн үүлдрийг цэвэр авч үлдэх, дэлхийд монголын нохдыг сурталчлан таниулах албан ёсны зэрэг, цол олгох уг тэмцээнд ур чадвараараа өрсөлдөх гэнэ. Бүх үүлдрийн тэмцээн (дотор заал), Specialty буюу үүлдэр дагнасан (гадна хөлбөмбөгийн талбайд) тэмцээнийг Олон улсын нохой судлалын холбооны дүрмийн дагуу САС, САСIB зэрэг, цол олгох эрхтэй Монгол-Б.Энхбаяр MKF, ОХУ-Евгений Пудеев FCI/RKF, БНХАУ-Я Вей FCI/CKU шүүгчид урилгаар хүрэлцэн ирж шүүнэ.Тэмцээнд оролцох үүлдрийн нохдыг энэ сарын 18-ныг хүртэл бүртгэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.