Импортын гурилын гаалийн татварыг чөлөөлсөнтэй холбоотой боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ нэмэгдэж байна. Тавдугаар сарын 12-ны байдлаар 2,147 тонн импортлогджээ.
Хоёр сарын хугацаанд орж ирж байсан гурил энэ арван хоногт орж иржээ. Орж ирсэн гурилын татварын хувь хэмжээг авч үзвэл 200 гаруй сая төгрөгийн татварыг чөлөөлсөн байна. Энэ нь импортын гурилын үнэд нөлөөлөх ёстой гэж харж байна.
Орж ирж байгаа гурилын чанарын хувьд үйлдвэрлэгчийн дагалдуулсан чанарын сертификатыг харгалзан үзээд лабораторийн шинжилгээнд хамруулдаг байна. Одоо орж ирж байгаа гурил дээр шаардлага хангаагүй асуудал гараагүй. Гурилын импорт ямар нэг хориг саадгүй байгаа гэж албаны хүмүүс мэдээлж байна.
Гурилын үнэ өөрөө зах зээлийн зарчмаар зохицуулагддаг. Тавдугаар сарын 1-нээс хойших хугацаанд гурил импортолж, оруулж ирэх хүсэлт тавиад хуулийн дагуу гаалийн байгууллагаас импортын мэдэгдлийг цахимаар олгосон тоо хэмжээг харвал 20 гаруй мянган тонн гурилын импортын хүсэлт ирээд эхнээсээ зөвшөөрөгдөөд орж ирсэн байна.
Өнөөдрийн байдлаар 24,000 тонн гурил импортлох хүсэлт иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед импортлогдсон гурилаас 2.5 дахин их хэмжээ юм. Нийлүүлэлт ихсээд ирэхээр үнийн хувьд буурах боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.