Нийслэл хотод өнгөрсөн шөнө гал түймрийн гурван дуудлага бүртгэгджээ.
Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Дүүсэн DX210WA” загварын экскватор автомашин бүрэн, Ц-ийн “Митсубиши Кантер” загварын ачааны автомашины хөдөлгүүр, дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороонд "Хог шатаж байна" гэх дуудлагыг 05.13-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороонд "Гал гарч байна" гэх дуудлагыг 05.13-ны өдрийн 03:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 328 иргэн гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэцүү ажил шүү Санаатай , санамсаргүй ,болгоомжгүй байдлуудаас болж ийм асуудлууд гараадл байх юм Энэ ажилд онцгойгийн ажилтан албан хаагчидл сөрөн ажиллахийм даа Энэ обегтод ажилладаг хүмүүсээ хайрлахюмсан даа Болгоомжтой ажиллаарай дайчидаа
өөр хэн ажиллах вэ дээ. мэргэжил нь тэр юм чинь. сургалтанд сайн суулгах дарга нар нь мөнгийг цавчиж угаахгүй л байх хэрэгтэй
Ямар юуухай юм бэ