СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-09

🔴LIVE: 207-р байрны оршин суугчид: УОК, Барилгын улсын комиссын дүгнэлт маш их зөрүүтэй байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

УОК-оос өгсөн мэдээллээр газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 80 хувь нь гэмтэлтэй тул нураах шаардлагатай гэж мэдээлсэн. Харин ажлын хэсгээс тухайн байрны 8 хувь гэмтэлтэй, засварлах боломжтой гэж дүгнэжээ. Тиймээс оршин суугчид байраа нураахыг эсэргүүцэж, хэвлэлийн хурал зарлалаа. 

Иргэд:

-Хохирсон иргэдийн асуудал дээр нэн яаралтай арга хэмжээ авч, анхаарч өгөхийг хүсэж байна.

Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан барилгын дүгнэлттэй оршин суугчид бид тавдугаар сарын 1-ний өдөр бүрэн эхээр нь танилцсан. Ингэхэд УОК-ын дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хийсэн мэдээллээс зөрүүтэй мэдээлэл хийсэн.

Газ дэлбэрсний улмаас манай 207-р байрны 63 өрхийн 218 оршин суугч нэрвэгдсэн. Үүнд өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2, бага дунд насны 83 хүүхэд байна. Бидний асуудал шийдэгдээгүй 107 дахь өдөртэйгөө золгож байна. 

-УОК-оос бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүйгээр түрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Барилгын улсын комиссын дүгнэлтийг оршин суугчид бүтэн нэг сарын дараа хүлээн авсан. Бид барилгын дүгнэлттэй танилцахад УОК-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээллээс зөрүүтэй, зөрчилтэй мэдээлэл гарсан. Нийт барилгын 86 хувь нь бүрэн шатсан гэдэг мэдээлэл өгсөн. Гэтэл нийт барилгын 8 хувь нь галд өртсөн. 83 хувь нь огт галд өртөөгүй. Галд бүрэн өртсөн нэг л байр байгаа. Иймд бидний асуудлыг шийдэж өгч, барилгыг засварлаж өгөхийг хүсэж байна.  

-63 айл бүгд нийслэлээс өгсөн мөнгөөр түрээсийн байранд орсон байгаа. Гэхдээ түрээсийн байранд амьдрах, гэртээ амьдрах хоёр ялгаатай шүү дээ. Хамгийн гол нь байрыг маань засаад өгөх болов уу, ямар нэгэн шийдвэр гарах болов уу гэдэг асуудлыг хүргэж үүднээс өнөөдөр мэдээлэл хийж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.