СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-05-09

УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 долоо хоногийн өмнө

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Манхан, Дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 06-ны хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.

Тус эмнэлгийн зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн 19 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн алслагдсан сумдын ард иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ лавлагаа шатлалын эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн асуудлыг нь цаг алдалгүй шийдвэрлэж өгсөн юм.

Мөн лабораториийн болон рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ходооны дуран, бамбай, хөх, хэвлийн ЭХО, эмэгтэйчүүдийн ПАП шинжилгээ, дотор, зүрх, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зэрэг нийт 7235 тохиолдлын оношилгоо шинжилгээ хийсэн байна.

Нүүдлийн эмнэлгийн гуравдугаар ээлжийн баг тавдугаар сарын 08-наас эхлэн Завхан аймагт ажиллана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.