СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Энэ жил гадаадын гүйгчдэд бүртгэлээ хялбар хийх боломжоор хангах зорилгоор олон улсын карт ашиглан төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн хүмүүсийн 50 орчим хувь нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлжээ. 

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” апплкейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay апплкэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.  

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн 6 төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тусгай хэрэгцээт иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.