СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-05-03

🔴UBS телевизийн ээлжит уран бүтээл “Хайрын домог” уран сайхны кино тавдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 долоо хоногийн өмнө

UBS телевизийн ээлжит уран бүтээл “Хайрын домог” уран сайхны кино тавдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.

"UBS Pictures" компани дэлгэцийн 10 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгож, үзэгчдийн таашаалыг хүртсэн юм. Тус компанийн “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” бүтээлүүд нь үндэстний өвөрмөц онцлог бүхий соёл уламжлалын сэдвүүдээр цаг үеэ олсон, даацтай, урлаг гоо зүйн хэмжүүрт бүрэн нийцүүлсэн байдгаараа ялгардаг билээ.

Уг кинонд Монголын залуу идэр үеийн авьяаслаг жүжигчид болох Д.Мөнхтөмөр, Т.Сэлэнгэ, М.Тогтохжаргал, Т.Лхагвадулам, ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын ардын болон гавьяат жүжигчин нарын алдартай, туршлагатай жүжигчид тогложээ.

Хэнтий аймгийн Дадал суманд үндсэн зураг авалтыг нь хийж, түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутгуудад буухиачлан зураг авч дөрвөн улирлын өнгө илэрхийлэл бүхийгээрээ онцлог юм.

"Хайрын домог" кино бол буриад ард түмний ахуй соёл, домог, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын уран сайхны арга хэлбэрээр хүний амьдрал, тэмцэл, өшөө хорсол, хайр дурлал, өгөөмөр сэтгэл, уудам санааг хослуулан өгүүлснээр үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэж итгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.161.251

Амжилт хүсье! Гоё кино болсон гэдэгт итгэлтэй байна.

Алтанцэцэг Гайтав
2 долоо хоногийн өмнө
66.181.161.80

Маш сайхан байгалийн үзэсгэлэнт газар, ариун сайхан хайрын түүх, амьдралын учир утга гээд сайхан бүхнийг харуулсан хүчирхэг хамт олны шинэхэн уран бүтээлийг 5 сарын 10-ны өдрөөс хүлээн авч үзээрэй.

Зочин
1 долоо хоногийн өмнө
139.5.218.13

Үзнэ ээ.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.189.50

Содурагаасаа ялгагдахааргүй ижил кино болсон нь харамсалтай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.