СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-03

Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж, 214 Засаг даргатай байсныг 4 дахин цөөрүүлэхээр тусгажээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлжээ. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Тэгвэл өнөөдөр тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж, байнгын хороогоор дэмжигдсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод нийцүүлэн Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорум, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөсөн.


Харин . Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад үйлчилгээг авч байхаар 20 минутын хот стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.