СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-03

🔴LIVE: Баавар: Малчин мянган мэргэжлийн эзэн. Би зургаан хүүхдийнхээ хоёрыг малчин болгоно

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

"Шинэ хоршоо" хөдөлгөөний зүүн бүсийн нээлт Чойбалсан хотноо үргэлжилж байна. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин Ш.Батбаяр /Баавар/-тай ярилцлаа.

Тэрбээр "Бид мах сүүгээ ченжийн гараар дамжуулж маш хямдаар зардаг. Одоо хоршоонууд нэгдээд дамжлагагүйгээр Улаанбаатар хотын СӨХ, хотхонуудтай хамтарч мах, цагаан идээгээ нийлүүлдэг боломж бүрдэж байна. Би ч гэсэн мод боловсруулах үйлдвэрлэл болон аялал жуулчлалын талаар төлөвлөсөн зүйл байна. Малчин мянган мэргэжлийн эзэн. Би зургаан хүүхдийнхээ хоёрыг малчин болгоно" гэсэн юм. Түүний ярианы дэлгэрэнгүйг хүргэе. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин Ш.Батбаяр /Баавар/: 

-Малчин гэдэг мянган мэргэжлийн эзэн гэдэг. Гэтэл сүүлийн 30 жил малчдаа үндсэнд нь хаячихлаа. Одооноос л анхаарч, энэхүү "Шинэ хоршоо" гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж байна. Би энэ ажлыг санаачилсан Д.Амарбаясгалан даргад баярлаж байгаа. Яагаад гэхээр, хоёр хөгшнөө мал дээр үлдээчихээд хотод амьдарч байгаа залууст боломж олголоо. Хотод Приус унаад халтуур хийж яваа залуучуудад боломж олгож байна шүү дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.