СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-03

🔴LIVE: "Шинэ хоршоо" хөдөлгөөний зүүн бүсийн нээлт үргэлжилж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Зүүн гурван аймгийн 400 гаруй малчин тус нээлтэд оролцож байна. Хоршоог хэрхэн байгуулах талаар албаныхан цогц мэдээлэл өгч байна.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ахлах мэргэжилтэн Отгонболор:

-Шинэ хоршоо байгуулж ажиллах гэж байгаа мачлиддаа үүрэг эрх хариуцлага, хоршооны бүтцийн талаар зөвлөмж өгхөөр ирсэн байна.
Хоршооны засаглал нь гишүүн бүрийн идэвхтэй оролцоог хангасан хоршооны дарга тэргүүлэгчид хяналтын зөвлөлийн эрх үүргийг тодорхойлсон үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжих боломжийг бүрлүүлсэн цогц үйл ажиллагааг засаглал гэнэ.

Бүх гишүүдийн хурал жилд 1-ээс доошгүй, тэргүүлэгчид жилд 6-аас доошгүй, Хяналтын зөвлөл жилд 4-өөс доошгүй хуралдсан байх ёстой байдаг.
Тэргүүлэгчдийн хуралдааныг даргалж, хуралдааны шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна. Хоршоог төлөөлж итгэмжлээд гарын үсэг зурна.

Хоршооны тухай хуулийн 4.1.2-т зааснаар "Хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан. 16 насанд хүрсэн иргэнийг хэлнэ.

Газар зохион байгуулалт геодизи, зураг зүйн зургын хэлтсийн дарга Ихбаяр:

-Газрын тухай хуулинд уламжлалт мал аж ахуйд тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс авчирсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбоотой газрын тухай хуульд өөрчлөлт орсон.

Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар болгоно гэсэн ийм өөрчлөлт орсон байгаа.

Төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар малчдын хоршоонд газар олгох мал аж ахуйын үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 газар эзэмших саналаа байршлын хамт Сумын Засаг дарга, газрын даамалд гаргана.

Ажлын хэсэг дараах шалгуур үзүүлэлтүүдээс сонгож шалшаруулалт явуулна:

-Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийвдэр

-Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар

-Төслийг хүлээн авах эцсийн хугацаа

-Эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил зэрэг шалгуураар авна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.