СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-03

🔴LIVE: "Шинэ хоршоо" хөдөлгөөн орон даяар өрнөж, малчид нэгдсээр байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Нэг сумын нэг багийн ес ба түүнээс дээш айл нийлж хоршоо байгуулж болно. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч болно. Харин нэг хоршоо хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Шинэ хоршоо зүүн бүсийн нээлтэд оролцож байгаа малчдаас сэтгэгдлийг нь сонслоо

Дорнод аймгийн сэргэлэн сумын 2-р багын малчин П.Гармаа:

-"Шинэ хоршоо-Чинээлэг малчин" үндэсний хэмжээний хөтөлбөр болж хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийг санал нэгтэйгээр дэмжиж байгаа.

Малчид хувийн аж ахуй, үндэсний хөрөнгөтнүүд учраас чиг зүгээ олохгүй тус тусынхаа баг сумандаа амьдраад өөрийнхөө хэдхэн малыг өсгөөд шударга хөдөлмөрлөж байгаа ийм л эгэл жирийн үндэсний маань нэг хэсэг байсан.

2013 онд нэг хоршоо байгуулагдаж байсан. Тэр хоршоо үр дүнгээ өгч чадаагүй. Ноос, арьс махны урамшуулал авдаг хэлбэрийн хэв загварт орсон хоршоо байсан.

Баг сум, малчид нийтдээ дэмжиж байгаа. Би бол өөрөө хоршоотой, 2014 онд байгуулагдсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, байгалийн хадлан тэжээл бэлтгэх, малын тэжээл үйлдвэрлэх хоршоотой. Үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас сайн ажиллуулж чадаагүй.

Одоо харин энэ төрийн бодлогоор дэмжиж байгаа "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд энийгээ дэлгэрүүлье малчидтайгаа бас уулзсан байгаа.

Д.Амарбаясгалан даргын хэлж байгаагаар 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс малчны хотонд бэлтгэсэн махыг зах зээлд борлуулахыг хориглож байна.

Гадаад руу эсвэл том супермаркетад борлуулах гэхэд л шошготой байх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа учраас махны жижиг цех байгуулъя гэсэн бодолтой байна.

Дорнод аймгийн Чулуут хороот сумын 3-р багийн малчин

-Малчин бид нар банкны хүүнээс болж аливаа үйл ажиллагааг хийхэд хэцүү байдаг. Бид нарын ганц авдаг үйлчилгээ бол банкны зээл. Зээлээс зээлийн хооронд явдаг. Энэ нь маш хөнгөлөлттэй учраас худаг, хашаа, хадлан тэжээлээ бэлдэх, махаа өөрсдөө зах зээлд нийлүүлээд өөрсдийнхөө гар дээр бэлдээд борлуулчих юм байна. Ер нь боломж бол зөндөө л байна.

Залуучууд бүгдээрээ сайхан хамрагдаад энэ үйл ажиллагаанд нь оролцоод, өөрсдөө маш хариуцлагатай байх ёстой. Бид нарт энэ боломжийг олгож өгч байгаа Засгийн газарт талархаж байна.

Дорнод аймгийн Цагаан-Уул сумын 2-р багийн малчин Мандалмаа:

-Төр засгийн бодлогоор малчид руугаа чиглэсэн "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөдөлгөөнийг зөв зүйл болж байна гэж бодож байна. Энэ хоршоог дэмжээд малчдад үйл ажиллагаагаа явуулбал зах зээлд нь илүү дөхөм ойрхон болно.

Найз нөхөд, хамаатан садныхаа дунд хоршоо байгуулаад ноос ноолуур, эсгийний үйлдвэртэй болно гэсэн бодолтой байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын 3-р багийн малчин Б.Шагай:

-Цаг үеийг олсон "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг зохион байгуулж байна гэж бодож байна. Мал маань өвөл хадлан бэлчээр дутуу, цаг уурын өөрчлөлтөөс болоод зундаа их бороо орж байна, өвөлдөө цас ихтэй байдаг. Техник төхөөрөмжөө авах гэхээр банкны хүү нь эрсдэлтэй байна.

Би малчин хүн мал маллаад арван жил болж байна. Тийм учраас малын эрчимжүүлсэн мал аж ахуйг чиглүүлнэ гэсэн бодолтой байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.