СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-01

Д.Амарбаясгалан: Хуримтлалын данс иргэн бүрийн нэр дээр нээнэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хуримтлалын нэгдсэн сангийн орлогын эх үүсвэрээр ипотекийн зээлийн боломжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж байна. 

Хоёрдугаарт,

Түүнчлэн, гурилын импортын татварыг чөлөөлөх тогтоолыг өнөөдөр баталлаа. Импортоос чөлөөлөх барааны жагсаалтыг шинэчилж улаан буудайн гурил, малын тэжээл багтааж байна. Өнөөдрөөс бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс холбогдох яамны сайд нарт үүрэг өгсөн. Засгийн газар зохицуулалт хийж дотоодын улаан буудайг дэмжинэ, тариаланчдад 182 тонн элваторыг ашиглуулж эхэлнэ.

Ингэснээр тариаланчид гурилын үйлдвэрийг гуйдаг нөхцөлөөс ангижрана. Өрсөлдөх боломж нээгдэнэ. Тариаланчдын эрх ашгийг нь хамгаалж, боломжуудыг нээнэ. Дотоодын хэрэгцээг хангасан бол илүүг нь экспортод гаргах боломж бүрдүүлнэ. Ийнхүү Засгийн газрын тогтоол баталж, гурилын татвар тэглэгдэх үйл ажиллагаа эхэллээ. Үүнийг дагаад инфляц буурна. Учир нь хэрэглээний сагсны 50-60 хувийг гурил гурилан бүтээгдэхүүн эзэлдэг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Банзрагч
2 долоо хоногийн өмнө
122.201.31.61

On

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.