СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сансрын тунельд осол гарч, нэг иргэн ГССҮТ-д хүргэгджээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр /2024.05.01/ 06.58 цагт зам тээврийн осол гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тунелийн орчимд хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлага өнөөдөр өглөөний 06:58 цагт Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст ирсэн. Тус ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн. Ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ажиллаж, мөрдөн шалгаж байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.