СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-05-01

🔴LIVE: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" тайван цуглаан хийнэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

МСНЭ-ээс "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийв. 

МСНЭ-ээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа” нэртэй тайван цуглааныг төв талбайдаа зохион байгуулахаар болжээ. Манай улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, түүнд 4500 гаруй ажилтан албан хаагч ажилладаг байна.

Манай улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааны эсрэг 14 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтныг хамгаалдаг эрх зүйн орчин өнөөдрийн хүртэл бүрдээгүй. Энэ бүхний эсрэг нийтээрээ нэг зүгт харж, өөрчлөх цаг ирсэн. Иймд төв талбайдаа тавдугаар сарын 03-ны 10.30 минутаас цугларч, өөрсдийн тулгамдсан асуудал салбарынхаа ирээдүйн талаар нээлттэй ярилцахыг уриалж байгаа аж.  

“Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа” гэдэг тайван суултын үеэр олон улсын сэтгүүлчдийн холбооноос ирж байгаа шаардлагыг холбогдох хүмүүст нь танилцуулж өгөх юм байна. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал нь нэг хүний асуудал бус нийтийн асуудал гэдгийг та бүхэн минь анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдийн эрх зүйн орчноо орхигдуулсан. Хууль эрхзүйн орчноо өөрчлөх шинэчлэлийн өнөөдрөөс  эхлүүлэх нь зөв зүйтэй гэж үзэж байна гэж МСНЭ-ээс мэдэгдлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.