СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-04-29

Ирэх сард үндэсний бөхийн 18 барилдаан болно

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

МҮБХ-оос ирэх тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцуулав.

Тодруулбал,

  • Тавдугаар сарын 03-нд 13:00 цагаас Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
  • Тавдугаар сарын 04-нд 13:00 цагаас Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 05-нд 13:00 цагаас “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 10-нд 13:00 цагаас Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 11-нд 13:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • Тавдугаар сарын 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Тавдугаар сарын 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 20-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • Тавдугаар сарын 21-нд 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
  • Тавдугаар сарын 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 24-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
  • Тавдугаар сарын 25-нд 13:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
  • Тавдугаар сарын 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Тавдугаар сарын 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.