СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонсголонгийн гүүрний нэг талын зорчих хэсгийг хааж, засвар хийнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн гүүрний засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаана.

Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих байдлаар зохион байгуулалт хийх аж. Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийх юм.

Засварын хугацаа:

Эхлэх хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25 өдөр 23:00 цаг
Дуусах хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26 өдөр 07:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.