СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-19

🔴Э.Батшугар: Энгийн зээл авсан иргэддээ санхүүгийн зургаан жилийн ял үүрүүлэхээ болих цаг болсон

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн сангийн хуулийг шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Тэрээр" Дэлхий нийт өөрчлөгдөж байна. Уян хатан хандах ёстой.  Жижиг зээл авсан иргэдээ зах зээлд  эрсдэл учруулах боломжтой аж ахуй нэгжтэйгээ адил хэмжээнд авч үзээд байгааг өөрчлөх ёстой" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Монголбанкнаас чанаргүй, эргэлцээтэй зээлийг хар жагсаалтаас хасах шийдвэр гарсан. Харин энэ жагсаалтад Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас авсан зээл авсан иргэд орж байгаа юу? Уян хатан хандах ёстой шүү дээ, санхүүгийн зургаан жилийн ял үүрүүлээд байна. Дэлхий нийт өөрчлөгдөж байна.  

Боловсролын зээлийн сангийн асуудал бас байна. Дотоодын их, дээд сургууль сурахдаа 2 саяын зээл авчихсан иргэнээ хар жагсаалтад оруулчихаад Иймд зээлийн мэдээллийн сангийн аргачлалыг өөрчлөх цаг нь ирсэн байна. Дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг Монголд нутагшуулах ёстой юм. Түүнчлэн зээлээ хугацаандаа төлсөн иргэд аж ахуй нэгжээ урамшуулдаг тогтолцоонд шилжмээр байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-УИХ-ын гишүүн Э.Батшугар гишүүн зээлийн мэдээллийн сангийн асуудлаар хэд хэдэн удаа бодлогын асуудал дэвшүүлсэн. Манай банк ажиллаж эхэлсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар . Иргэд олон нийтийн дунд хар жагсаалт гэж нэрлэгддэг ч энэ нь иргэдийн зээл авсан иргэдийн мэдээллийг тусгадаг.

Дотоодын их, дээд сургуулиудад зээл авч сурсан оюутнуудын зээлийг боловсролын зээлийн сангаас зээлийн мэдээллийн санд мэдээлдэг. Энэ хүрээнд Бүх л мэдээллийг манайд өгч байх нь илүү шударга гэдэгтэй санал нэг байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.