СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-19

Хан-Уул дүүргийн 200 өрхийн байшинг 5см зузаантай дээврийн дулаалгаар дулаалж өгнө

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Жэрэс” ОУ-ын байгууллага, Монголын Эмэгтэйчүүдийн сантай хамтын ажиллагааны гурвалсан санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Европын Холбооны Свич-Эшиа II хөтөлбөрийн дэмжлэгтэй "Дулаан шийдэл II" төслийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай туршлага, шийдлүүдийг иргэдэд таниулах, сурталчлах замаар хувийн байшин, сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тусгагдсан.

Мөн тус дүүргийн 300-аас доошгүй иргэнийг олон нийтийн сургалтанд хамруулах, 30,000 гаруй иргэнд цахим хэлбэрээр мэдээлэл хүргэх, 500 гаруй өрхөд дулаалгын энгийн аргуудыг хэрэгжүүлэх, 200 өрхийн байшинг 5см зузаантай дээврийн дулаалгаар дулаалах ажлуудыг үе шаттай хамтран хэрэгжүүлэх юм.

Европын Холбооны дэмжлэгтэй “Дулаан шийдэл II” төсөл нь 2022-2026 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын барилгын салбарт байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай туршлагыг нэвтрүүлэх зорилгоор иргэдэд хүртээмжтэй, тохиромжтой шийдлүүдийг хөгжүүлж, хувийн байшин, сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зах зээлийг бий болгох зорилготой.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.