СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн этгээдийг яллагдагчаар татах хүсэлт өгчээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий дөрвөн этгээдийг мөнгө угаах замаар хууль бус хэрэг үйлдсэн шалтгаанаар өчигдөр /2024.04.16/ 48 цагийн хугацаатай саатуулсан. Яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт өгсөн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун:

-Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгаж байгаа хоёр хэргийн хүрээнд ажиллагаа явуулсан.

Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй

Хоёрдугаарт, нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэд Майнинг" компани болон .

Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн. Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Өнөөдөр үргэлжлүүлэн саатуулах эсэх шийдвэр гарна.

. Нийт хэдэн төгрөг хурааж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

Мөн, "Ачит ихт" компанитай холбоотой татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэж дөрөвдүгээр сарын 12-нд шалгасан. Компани болон хамаарал бүхий 11 обьектод нэгжлэг хийж, 940 гаруй боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгө хураан авсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.