СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Баян” хэмээх Р.Базарын банканд гадаадаас хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгө орж иржээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

“Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг уул уурхайн компани, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базар, уул уурхайн компаниудынх нь гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг ЭЦА-ныхан хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүдийн байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, ЭЦА-ны байранд албадан авчирсан юм.

Р.Базар, В.Бат-Эрдэнэ нарын үйлдэлд холбогдуулан мөн нэг бус хүнийг ч саатуулан, дээрх байранд авчирсан бөгөөд байцаалт нэлээд удаан үргэлжлэв. юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр . Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Л.Гантөмөр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж нарын Нарийнсухайтын ордоос нүүрс гаргаж “угаасан” 20 сая ам.доллар Сингапур, ОХУ-аар дамжин орж ирсэн” хэмээн бичсэн байв.

Түүнчлэн улс төрд нөлөө бүхий МАН, АН-ын гишүүд, өөр бусад нам, эвслийн нэр дэвшихээр горилж буй залуусыг элсүүлж, нөлөөндөө оруулан мөнгөөр тэтгэсэн хэмээн түүнийг сэжиглэн шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, юм. Мөн тэднийг “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” ХХК-иараа дамжуулж мөнгө угаасан гэж буруутган шалгаж байна. “Алтайн хүдэр” нь л гэхэд оффшор бүсэд байгуулсан компанитайгаа гэрээ байгуулж, дэлхийн зах зээлийн ханшаар хүдэр борлуулсан орлогоо тухайн аж ахуйн нэгжийнхээ данс руу шилжүүлээд, Монгол Улсад бага орлого олсон мэтээр тайлан гаргаж, түүнээсээ татвараа төлж, илүү гарсан мөнгөө угаасан гэх мэдээлэл байдаг. “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2012 онд авсан зээлээ төлөлгүй “луу унжсан” учраас Лондоны арбитрын шүүхийн шийдвэр гарч, нийт 31 170 540 ам.доллар, 15 736 евро, 1 138 549 фунт стерлинг Р.Базарын компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнийгээ төлөөгүй учраас Цээл сум дахь Таяннуурын уурхайн баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийнх нь хамт албадан дуудлагаар худалдахаар болсныг бид өнгөрсөн сард дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Р.Базар тэргүүтнийг “Кредит” болон “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн хувьцааг хууль бус хөрөнгөөр авсан байж болзошгүй хэмээн шалгаж буйг эхэнд дурдсан. . Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

Мөн хууль бусаар цахим мөрийтэй тоглоом тоглож, нэг тэрбум орчим төгрөг алдчихаад, түүндээ уурсан хамт тоглож байсан залууг хэд хэдэн хүний хамт зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт ч бас шалгаж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.