СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гол дүр | 2024-04-10

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчилсан нам ЗАСАГЛАХДАА бэлдэж байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

LIVETV HD телевизийн “Гол дүр” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батбаярын Жаргалан уригдлаа. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан:

-АН хоёр сонгуульд дараалан ялагдсан. Дээрээс нь эрх баригч нам дарангуйллынхаа занг тавихгүй байгаад байна шүү дээ. Намын дарга, тамгатай холбоотой асуудлыг дийлэнх хүмүүс болохоор АН дотроо зөрчилтэй байна. Хоорондоо учраа олохгүй байна гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ бол эрх баригч нам захиргааны байгууллагуудаараа дамжуулаад дахиад нэг тамга хийгээд өгчихөөр асуудал үүсчихэж байгаа юм. Ганц тамгатай байсан бол хурлаа хийгээд дотроо учраа олно шүү дээ. Хоёр тамгатай болчихоор асуудал үүссэн. Гэх мэтчилэн манай намын дотоод үйл явдалд оролцсон зүйл байна. Тэр бүх зүйлийг даван туулахын тулд багагүй хүчин чармайлт гаргалаа. Би дотор нь явсан хүний хувьд шантрах үе байсан. Биднийг сонгуульд оролцуулахгүй юм байна гэсэн бодолтой болж ирж байсан ч АН-ын маань гишүүдийн итгэл үнэмшил, ирээдүйдээ итгэх сэтгэлийн дуудлага ямар хүчтэй вэ гэдгийг мэдэрсэн цаг үе байлаа. 

- Хэрэв “карандуулах” байсан бол аль эрт нэр дэвшээд эсвэл албан тушаалд томилогдоод явчих байсан байх. Гэтэл тэгээгүй.

Эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг бол аливаа хүүхдийн зорих ёстой л зорилт. Миний дотор аавынхаа зарим хийж чадаагүй зүйлүүдийг үргэлжлүүлээд хийчих юмсан гэдэг бодол байдаг. Нөгөөтэйгүүр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.