СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүнсний улаан буудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох шийдвэр гарчээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Засгийн газраас хүнсний улаан буудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох шийдвэр гаргажээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газраас улаан буудайн салбар эрсдэлд орохгүй байх бодлогыг барьж байна. Олон жилийн турш ердөө 400 мянган тонн улаан буудай тарих орон зайд бизнес эрхэлж байсан 

Тариаланчдын улаан буудайг 1 тонныг хэдэн төгрөгөөр худалдаж авахыг холбогдох байгууллагаас тогтоож өгдөг. Харамсалтай нь гурилын үйлдвэрүүд худалдаж авах гэж байгаа улаан буудайг өөрсдийн лабораторид шинжилдэг. Ингээд сортлоод 10 орчим хувийг нь 980-1.2 сая төгрөгийн хооронд худалдаж авдаг

Үлдсэн улаан буудайг чанар стандартын шаардлага хангаагүй нэрийн дор маш хямдаар 500-750 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Ингээд тариаланчид жилд зарсан улаан буудайны дундаж үнэ 750 мянган төгрөг. Ингэхээр тариаланчид өсөж хөгжих боломжгүйд хүрч байгаа юм

400 мянган тонноор хязгаарлагдаж байсан зах зээлийг нээж, экспортод гаргах замаар жилд 1,000,000-2,000,000 тонныг тарьж ургуулж, борлуулах боломжийг нээж өгье. Ингэж чадвал улаан буудайн экспортоос жилд 300-500 сая ам.долларыг олох боломж давхар нээгдэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.