СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-04-10

БИЧЛЭГ: Мансуурсан үедээ иргэдийг хутгалсан эрд яллах дүгнэлт үйлдэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Гудамжинд явсан иргэд рүү хутга барин халдаж, автомашинаар дайрахыг завдсан бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн есдүгээр сард цацагдсан. Уг хэргийг Б.Отгонтөгс гэх эр үйлдсэнийг цагдаагийнхан илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн нутгаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн билээ.

Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 18-нд Баянгол дүүргийн XI хорооны нутаг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаан доторх онгоцны зогсоолын орчимд иргэн Т.С, С.А нарыг хутгалсан юм. Б.Отгонтөгс Т.С-тэй өр, авлагаас болж маргалдсан бөгөөд хохирогч хоёр иргэн “Гурван гал” эмнэлэгт тусламж хүсэж очсон байдаг. НПГ-аас Б.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1-2.6-гийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг хөнөөхийг завдсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг мансууруулах бодисыг худалдсан, худалдах зорилгоор хадгалж, тээвэрлэсэн үйлдэлд нь дээрх хуулийн 20.7-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн гэх мэдээлэл бий. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.186.45

Нэрний үсгийг нь харвал аав охин 2 байсан бололтой! Машинаар мөргөх гэж байсан хамсаатан ялгүй мултарч дээ хөгийн нийгэм шүү!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.