СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваньд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 долоо хоногийн өмнө

Өнөөдөр өглөө Тайвань арлын зүүн эрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, арал болон түүний хөрш орнуудад цунамигийн түгшүүр зарлажээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Тайваний Хуалиен хотоос өмнө зүгт 18 км 11 милийн зайтай байжээ.

Хятадын зүүн өмнөд Фужиан мужийн зарим хэсэгт газар хөдлөлт мэдрэгдсэн. Японд гурван метрийн цунамигийн давалгаа баруун өмнөд эргийн томоохон хэсэгт хүрч болзошгүйг эрх баригчид анхаарууллаа.

Энэ бол сүүлийн 25 жилд тохиолдож байгаагүй хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж мэдэгджээ. 1999 оны есдүгээр сард Тайваньд 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 2400 хүн амиа алдаж, 5000 барилга нурсан.

Өнөөдрийн байдлаар 07:58 цагт 15.5 км-ийн гүнд болсон бөгөөд дөрөв ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлт болж есөн удаагийн чичиргээ үүсжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 долоо хоногийн өмнө
66.181.189.175

Юнжирдулам эх удганаа дэмжихгүй бол дэлхий чинь сүйрлээ шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.