СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-04-01

🔴LIVE: М.Итгэл: Дуу хөгжим, уран зохиол, технологийн хичээлийг программаас хасахгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

"Дуу хөгжим, уран зохиол, технологийн хичээлийг ЕБС-ийн хичээлийн программаас хасах гэж байна" гэдэг мэдээллийг багш нар өгч буй юм. Энэ талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэлээс тодрууллаа.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл:

-ЕБС-ийн хичээлийн тоо их байна гэх шүүмжлэл их байдаг. Олон улсын жишигт бага анги 10-11 хичээл үздэг бол суурь боловсролын хичээл 13-16 байдаг. Харин манай улс бага анги 8-10, суурь боловсролын хичээл 19-21 хичээл үздэг. Иймд хичээлийг хасах бус агуулгыг нэгтгэх сургалтын хөтөлбөрийн шинэчлэл явуулахаар төлөвлөж байна. Сургалтын хөтөлбөрийн шинэ үзэл баримтлалаа батлахаар төлөвлөж байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хуульд орсон. Эхлээд үзэл баримтлалыг Боловсролын үндэсний зөвлөл дээр хэлэлцэж баталгаажуулна. Үүний дараа сургалтын хөтөлбөрийн баталгаажуулалт явагдана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.