СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хустайн нуруу руу ирэх сарын 10 хүртэл зорчихгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хустайн байгалийн цогцолбор газар руу ирэх дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, хаврын урь орж дулаарч буй энэ өдрүүдэд цас хайлж шар усны үер хаа сайгүй бууж туулах чадвар сайтай машинтай зорчиход хүртэл туйлын хүндрэлтэй болж байна.

Иймд гарч болох эрсдэлээс сэргийлэн Хустайн байгалийн цогцолборт газрыг зорин ирэх та бүхэн дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай бол Хустайн албаны хүмүүстэй холбогдон зорчино уу гэж мэдэгджээ.

“Хустай” байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Аргалант сумын II багийн нутаг дэвсгэрт байдаг. Улаанбаатар хотоос баруун аймаг чиглэсэн төв замаар 82 км явж, “Хустай” баазын танилцуулгын самбар хүрээд цахилгааны модон шон дагасан шороон замаар чанх урагш салж, 13 км яваад хүрдэг.

  • Төв замаас “Хустай” жуулчны бааз хүрэх шороон зам нь бартаа багатай ч ихээхэн дэржигнүүртэй;
  • Өвөл цастай, хавар шар усны үертэй, зун усархаг борооны дараа жижиг болон мостгүй машин ирэхэд ихээхэн хүндрэлтэй;
  • Замд дайрч өнгөрөх элсэрхэг замаар болгоомжтой явахгүй бол суух аюултай гэв.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
103.212.116.14

Очих замаа засмаар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.