СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2024-03-31

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.